EXIT Ослын гэрэлтэй тэмдэг,тэмдэглэгээ

 

Галын самбар

Хэмжээ А3-А0

Энэ самбар нь галын аюулгүйн ажиллагааны хууль дүрэм, гамшиг ослын үед зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ, гал унтраагуур ашиглах заавар зааварчилгаа зэрэг мэдээллүүд багтаж байдаг.

Заавар, зааварчилгаа зурган болон текст хэлбэрээр байдаг тул хүмүүст мэдээлэл өвч чадахуйц хамгийн тохиромжтой газрыг сонгон байршуулна.

Хэмжээ

/ A-3 /         42cm x 30cm

/ A-2 /         60cm x 42cm

/ A-1 /         84cm x 60cm

/ A-0 /       119cm x 84cm

 

Ослын гэрэл

CE стандарт

Ослын гэрэл                                                                                     

Гал ус, байгaлийн гарч болзошгүй аюултай нөхцөл үүсэхэд хамгийн түрүүнд тог цахилгаан байхгүй болдог. Ийм үед тэжээлээр ажилладаг ослын гэрэл нь орчин тойрноо гэрэлтүүлж хүн ард иргэдийг аюулгүйн гарцруу гарахад гэрэлтүүлж өгдөг. Уг гэрэл нь 2 цаг асах тэжээлийн зай хураагууртай.

Зайгаар 6 цаг ажилладаг EXIT гарцын тэмдэг CE стандарт

Гарах гарцын гэрэлтэй тэмдэг

Гал ус, байгалийн гарч болзошгүй аюултай нөхцөл үүсэхэд хамгийн түрүүнд тог цахилгаан байхгүй болох үед тэжээлээр ажиллаж ард иргэдийг гарах гарцруу чиглүүлж өгдөг бөгөөд уг гэрэлтэй гарах гарцын тэмдэг нь 6 цаг ажиллах хүчин чадалтай.

Уян гадаргатай фосфортой гарцын тэмдэг CE стандарт

Фосфортой хананы гарц :

Тог цахилгаан тасрах болон байгалийн гамшиг тохиолдоход гарах гарцын чиг заах үүрэгтэй бөгөөд хананд нааж тогтооно. Фосфор барьж гэрэлтэх хугацаа : 30мин.

 

Фосфортой шалны гарц :

Фосфортой хананы гарцтай адил бөгөөд шалан дээр нааж байрлуулна. Гал гарсан тохиолдолд утаа униар ихээр дэгдэж харагдах орчин хязгаарлагдмал болох үед газраас 60см-1метрийн хооронд утаа шингэн байдаг. Энэ үед хүн мөлхөж гарах шаардлагатай болдог. Ийм тохиолдолд шалны гарцын тэмдэг аврах гарц руу чиглүүлнэ.

Тэмдгэлгээнүүд

Анхааруулах болон заах фосфортой тэмдэгүүд, тухайн хамааралтай хананд нааж ард иргэдэд анхааруулга өгөх болон гадаа байрлах хөлтэй самбаруудад байрлуулна. Уг фосфортой тэмдэгүүд нь 1 цаг гэрэлтэх боломжтой.

Ялтсан, гэрэл ойлгогч, фосфортой төрлүүд бий.

 

Цугларах цэгийн тэмдэг

Гал ус байгалийн гарч болзошгүй аюултай тохиолдолд албан байгууллага байшин барилгаас дүрвэн гарах үед ажилчид болон хүмүүс энэ тэмдэгийн хажууд цугларч бүртгүүлэх ёстой.

Схем  зураг   /эх бэлтгэлтэй/

Схем зураг :

Схем зураг нь байгууллагын план зурган дээр гамшиг ослын үед гарах гарцын чигийг заасан тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн байдаг бөгөөд хүмүүсийн гарах чигийг зааж өгнө.

 

Олон хүн харахад тохиромжтой хэсэгт байрлуулж анхааруулах мэдээлэл өгнө.